Баярын өдөр согтуу жолооч хүний амь хохироожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-02 14:16:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд буюу өнгөрсөн 12 дугаар сарын 31-нээс өчигдрийг хүртэл 512 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 433 зөрчил бүртгэжээ. 


Зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд нэг хүн нас барж таван иргэн бэртжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг илрүүлж гарч болзошгүй эрсдэлээс урьчилан сэргийлсэн. Харин гурван жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогджээ. Тухайлбал, 12 дугаар сарын 31-ний орой 21.40 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Наадам" центрийн баруун замд 45-50 насны эрэгтэйг улсын дугаар, загвар нь тодорхойгүй автомашин дайрч ослын газрыг орхисон. Тухайн иргэн ГССҮТ-д хүргэгдээд нас барсан. Тухайн осол гаргасан жолоочийг ТЦА-ны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж шуурхай илрүүлсэн байна.

Холбоотой мэдээ