Г.Мандахнаран 9 дэх удаагаа улсын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-05 10:02:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээний /2019.01.04/ хоёр дахь өдөр, гавьяат тамирчин Г.Мандахнаран эрэгтэйчүүдийн 65 кг-д түрүүллээ.  


ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын аварга,
Ази тивийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт Г.Мандахбаяр ийнхүү ес дэх удаагаа Монгол Улсын аваргаар шалгарч байна. Тэрбээр дөрвөн жилийн дараа хуучин жиндээ буюу 65 кг-д УАШТ-д хүчээ сорьж түрүү бөхөөр тодорлоо.

Г.Мандахбаяр энэ удаа Монголын эрэгтэй бөхчүүдээс “Токио-2020” олимпын наадмын цорын ганц эрхийг аваад байгаа ОУХМ Т.Тулгатай 1/4 шигшээд таарч барилдан 4:3-аар ялсан юм.


Дашрамд дуулгахад, “Токио-2020”-д эрхээ аваад байгаа Монголын шигшээ багийн эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга, гавьяат тамирчин Г.Мандахнаран нарыг 2019 оны 2, 3 дугаар сард болох олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцуулж тэдний үзүүлсэн амжилт болон хэд хэдэн үзүүлэлтийг нь харгалзаж олимпын дэвжээнд хэнийг барилдуулахаа сонгох юм.

Холбоотой мэдээ