Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хөндлөнгийн үнэлгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-07 11:59:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хөндлөнгийн үнэлгээ хийх ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын хүүхдийн эрхийн форумын судлаач П.Цэвээн, Т.Ариунтуяа нар байгаа аж. Тэд энэ сарын 06-10-ны өдрийг дуустал тус аймагт ажиллах ажээ.

Тус ажлын хэсгийн гол зорилго нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах, түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийх гэнэ. Мөн гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх ажээ. Түүнчлэн цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг ч тодорхойлох зорилготой ажиллаж байгаа юм байна.

 

 

Холбоотой мэдээ