Дэлхийтэй төстэй гараг илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-01-08 13:00:58

НЬЮ-ЙОРК./TASS/. Тойрог замд байрлаж буй Америкийн “TESS” огторгуйн дурангаар Алтан загас хэмээх оддын бөөгнөрлийн жижиг оддыг ажиглах явцад дэлхийтэй төстэй гараг илрүүлсэн гэж НАСА агентлагийн Роберт Годдардын нэрэмжит Сансрын нислэгийн төвийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Амьдрал байж болохуйц уг гараг нь дэлхийгээс 100 гэрлийн жилийн зайд оршдог ажээ. Энэ нь “TESS” огторгуйн дурангаар илрүүлсэн дэлхийтэй төстэй анхны гараг юм. Уг дуранг ойролцоох одоо тойрон эргэдэг, дэлхийтэй төстэй гарагуудыг хайж олох зорилгоор хөөргөжээ. Тиймээс “TOI 700d” гарагийг нээсэн нь энэхүү төхөөрөмжийн хувьд чухал ололт амжилт болсон байна. Энэ гараг нь амьдралын бүсэд оршдог болохыг мөн "Спитцер" огторгуйн дуран баталжээ.


Судлаачдын тэмдэглэснээр, “TOI 700d” нь ерөнхийдөө сүүлийн жилүүдэд нээсэн дэлхийтэй төстэй бусад гарагтай ижил төстэй байна. Жишээлбэл, масс, хэмжээ нь Нарныхаас ойролцоогоор хоёр дахин бага улаан одой одыг тойрон эргэдэг ажээ. Одон орончдыг 11 сарын турш ажиглалт хийх хугацаанд энэхүү гарагийн гадаргуу дээр нэг ч удаа дэлбэрэлт болоогүй бөгөөд дэлхийтэй төстэй бусад одод дээр ч мөн дэлбэрэлт болдоггүй байна. Энэ нь уг гараг дээр амьдрал байх магадлалыг ихээхэн нэмэгдүүлж байгаа гэнэ.


Холбоотой мэдээ