Малын тоо толгой 2.01 хувь буурсан урьдчилсан дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-08 16:14:00

Ховд /МОНЦАМЭ/. 2019 оны 12 дугаар сарын 07-17-нд мал тооллогын ажлыг зохион байгуулсан.

Ховд аймгийн хэмжээнд 2019 онд 3.084.330 тоо толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 62.078 толгой буюу 2.01 хувь буурсан гэх урьдчилсан дүн мэдээ гарчээ.

Үүнд, Адуу 128.757 толгой тоолуулсан нь өмнөх оноос 219 толгойгоор буюу 0.2 хувь өссөн.
Үхэр 187
.087 тоолуулсан нь өмнөх оноос 6.596 толгой малаар буюу 3.5 хувь буурсан.
Тэмээ 25
.818 толгой тоолуулсан нь өмнөх оноос 467 толгойгоор буюу 1.9 хувь өссөн.
Хонь 1
.111.348 толгой тоолуулсан нь өмнөх оноос 62.885 толгой малаар буюу 5.66 хувь буурсан.
Ямаа 1
.631.320 толгой тоолуулсан нь өмнөх оноос 6717 толгойгоор буюу 0.4 хувь өссөн үзүүлэлттэй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их мал буюу 311 мянга 653 тоо толгой мал тоолуулсан сумаар Булган сум шалгарчээ. Харин удаах байрт Мянгад сум 227 мянга 695 тоо толгой, Манхан сум 226 мянга 199 тоо толгой мал тоолуулсан дүн мэдээтэй байгаа аж.

Малын төрөл тус бүр дээр тэргүүлж байгаа сумдыг авч үзвэл:

Хамгийн олон адуу тоолуулсан сумаар Булган сум /13 мянга 245 тоо толгой/

Хамгийн олон тэмээ тоолуулсан сумаар Дөргөн сум /4976 тоо толгой/

Хамгийн олон үхэр тоолуулсан сумаар Булган сум /36 мянга 792 тоо толгой/

Хамгийн олон хонь тоолуулсан сумаар Дарви сум /117 мянга 937 тоо толгой/

Хамгийн олон ямаа тоолуулсан сумаар Булган сум /195 мянга 561 тоо толгой/ тус тус нэрлэгдэж байна.

Үндэсний Статистикийн хорооноос мал тооллогын нэгдсэн дүнг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр албаны ёсоор зарлах аж 

Холбоотой мэдээ