Хөх үнэмлэхний хуулийн төсөл чуулганы хэлэлцүүлэгт орж ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-21 09:39:39

УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцэнэ.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн батлан хамгаалахын салбартай холбоотой багц хуулийн төслүүд өнөөдрийн хуралдааны товд орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын тухай, Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай зэрэг хуулийн төслүүдийн шат шатны хэлэлцүүлгийг хийх юм.

Түүнчлэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ. Энэ хуулиар давхар харьяаллыг зөвшөөрөхгүй. Монгол Улсад оршин суух хүсэлтэй, тодорхой шаардлага хангасан иргэнд хөх үнэмлэх олгохоор төсөлд тусгажээ.

Мөн “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэхээр товлосон аж.

Б.Туул

Холбоотой мэдээ