“Экспортлогчдын тэмдэглэлт өдөр”-тэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-08 16:31:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын энэ сарын 6-ны хуралдаанаар жил бүрийн 12 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн талаар ГХЯ-наас мэдээлэв.


Экспортлогчдын тэмдэглэлт өдөртэй болсноор үйлдвэрлэгчид, экспортлогчид үүний дотор уул уурхайн бус экспортлогчид нь бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, загвар хийц, чанарыг сайжруулах, зах зээлээ өргөжүүлэн хөгжүүлэх, төрөлжүүлэх, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд бодит ахиц, дэвшил гарна хэмээн үзэж байна. Түүнчлэн тэмдэглэлт өдрөөрөө ололт, амжилт, үр дүнгээ хэлэлцэж, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлох боломжтой юм.

Холбоотой мэдээ