“Миний ах атаман” кино Кыргызстанд нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-21 10:26:15

“Фантастик” продакшн “F” студийн хамтын бүтээл “Миний ах атаман” кино энэ сарын 20-нд Казахстан улсад нээлтээ хийсэн бол маргааш Кыргызстан улсад албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийнэ.

Тус кино 2014 оны есдүгээр сард нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон юм.

Эл бүтээлд өнөө үеийн хүмүүсийн харилцааны үнэ цэнэд мөнгө хэрхэн нөлөөлж буйг онц сонирхолтой, содон өнцгөөс харуулснаараа онцлогтой.

Киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин СТА Б.Тамир бичиж, ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Гол дүрд жүжигчин СТА М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, Б.Хулан, Ц.Төмөрхуяг, С.Ариунбямба, А.Алтантөр, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглосон юм. 

Ийнхүү Монголын кино урлаг гадны зах зээлд гарч, дэлхийн хэмжээнд өрсөлдөх үүд нээгдсээр байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ