УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-21 10:34:02

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Ингэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэг асуудлыг нэмж хэлэлцүүлэх саналтай байгаагаа хэлэхэд УИХ-ын дэд дарга М.Энхболд санал болгож уг асуудал УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хурлаар яригдаагүй. Маргааш хуралдах даргын дэргэдэх зөвлөлд асуудлаа оруулж болно" гэсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж, товын дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн хийж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан. Үүний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулж гишүүд одоо асуулт асууж хариулт авч байна.

Б.Туул

 

Холбоотой мэдээ