Монголбанк: 12 дугаар сард 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл шинээр гарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-09 16:10:54
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банкууд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар, 228.7 мянган зээлийн дансанд 757.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2018 оны эцэстэй харьцуулахад 167.5 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд нэг зээлдэгчид ногдох тэтгэврийн зээлийн хэмжээ дунджаар 3.3 сая төгрөг байна.


Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 20.1 хувь нь 3.0 сая хүртэлх төгрөгийн, 55.1 хувь нь 3.0-6.0 сая хүртэлх төгрөгийн, 15.4 хувь нь 6.0-10.0 сая хүртэлх төгрөгийн, 9.4 хувь нь 10.0 саяас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.


Доорх зурагт 2018-2019 оны тухайн сард олгосон тэтгэврийн зээлийн дүнг харуулав. 2019 оны 12 дугаар сард өмнөх саруудын дундажтай ижил хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн зээл шинээр гарчээ. Энэ нь өмнөх оны 11 дүгээр сараас 1 тэрбум төгрөгөөр бага дүн юм гэж Монголбанкнаас мэдээллээ.



Холбоотой мэдээ