"Ард кредит ББСБ", "УИД"-ийн хувьцааны ханш өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-01-14 17:18:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 14-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 63 сая төгрөгийн үнийн дүн бүхий 415.374 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тотвортой байлаа. 

Энэ өдөр "Ард кредит ББСБ" (ADB+4.68%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+3.66%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан нэхий" (NEH-14.09%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+12.51%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.02 хувиар өсөж, 19132.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.657.103149.143 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ