“Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.
ИТХ-ын 2014 оны 40 дугаар тогтоолоор “Мянганы хөгжлийн зорилтот суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-той уялдуулан дээрх хөтөлбөрийг баталсан бөгөөд хүүхэд бүрийн онцлог байдлыг харгалзсан, тэднийг сурч, хөгжих тэгш боломжоор хангасан, харилцааны таатай уур амьсгал бүрдүүлсэн, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилго тавьсан байна.
2014 оноос хойш БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар ихэнх сургуулийн дотуур байранд гал тогооны тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлж, одоогоор зөвхөн Баянгол, Төгрөг сумын сургуулийн дотуур байр зуухны галлагаар ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн сан, Дэлхийн зөн ОУБ-ын санхүүжилтээр Бат-Өлзий, Богд, Зүүнбаян-Улаан, Хархорин, Баянгол сумын сургуулиудын дотуур байрны хатуу, зөөлөн эдлэлийг шинэчилсэн бол улсын төсөв, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр гэрэлтүүлэг, зам, талбай, сүүдрэвч ногоон байгууламж зэргийг байгуулжээ. Мөн Японы Хүүхэд ивээх сангийн хөрөнгөөр 10 сумын дотуур байранд “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулсан байна.
Энэ жил 21 сургуулийн 30 дотуур байранд 2124 амьдарч байгаагаас 1649 нь малчдын хүүхэд ба 1 дүгээр ангид 98 хүүхэд суралцаж байгаа аж.
Өвөрхангай Б.Батчимэг