Түргэн тусламжийн 24.9 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-01-15 21:15:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч долоо хоногт Хархорин сумын нэгдсэн эмнэлэг,  аймгийн БОЭТ-д амьсгалын замын хүнд халдвараар 64 хүн хэвтэн эмчлүүлсэн нь өмнөх долоо хоногоос 36 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.

Нэгдүгээр сарын 06-12-ны өдрүүдэд 7696 хүн амбулаториор үйлчлүүлсний 835 буюу 10.9 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдож, аймгийн хэмжээнд дэгдэлтийн шинжтэй хэвээр байна. Өвчлөгсдийн 86 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлж байгаа ба тэдгээрийн 70 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Өмнөх долоо хоногоос 5-15 насны хүүхдийн өвчлөл буурч, насанд хүрэгчдэд нэмэгдэх хандлагатай байна.

БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн ЭМТ-ийн түргэн тусламжийн нийт дуудлагын 24.9 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байгаа аж.

Холбоотой мэдээ