Баян-Өнжүүл суманд мянгат малчны тоо зургаагаар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ 
                                                                    Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян-Өнжүүл сум 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 366 мянга 424 толгой мал тоолуулжээ.
Толгой тус бүрээр
жагсаавал: 
Тэмээ-576
Адуу-21, 734
Үхэр-12, 067
Хонь-192,807
Ямаа-137, 240 толгойд хүрсэн дүн мэдээ гарчээ.
Баян-Өнжүүл сумын Бараат багийн
малчин Цэрэндулам овогтой Энхбаатар, Цэрэнпил
овогттой Төгөлдөр, Төмөр-Утас
овогтой Түмэнжаргал, Бүрд багийн
малчин Оргодол овогтой Өнөрсайхан, Пүрэвсүрэн овогтой Тогтохбаяр, Бат-Очир овогтой Гантөгс нар 2019 онд мал сүргээ мянгад хүргэж, мянгат малчны
болзлыг хангаад байгаа юм байна.
 
                                 
                                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    