Аймгийн хэмжээнд 3492 өндөр настан 13,6 орчим тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-16 11:18:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын сангаас 5,820 өндөр настан тэтгэвэр авдаг ба тэдгээрийн 60 хувь буюу 3,492 өндөр настан 13,6 тэрбум орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ажээ.

УИХ-ын чуулганаас иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн 6,0 хүртэл сая төгрөгийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг батлан гаргасан. Тиймээс энэ талаар холбогдох байгууллагуудаас тодруулсан юм.

Төрийн банкнаас тэтгэврээ авдаг 2,076 ахмад байгаагаас 1,328 нь 4,64 орчим тэрбум төгрөгийн зээлтэй байгаа бол ХААН банкнаас тэтгэврээ авдаг 3,744 ахмадын 58 хувь буюу 2164 нь  9 орчим тэрбум төгрөгийн зээлтэй байна.

Мөн ХААН банкнаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг 156 хүний 56,4 хувь нь 295,7 орчим сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмж авдаг 503 хүний 49,3 хувь нь 399,5 орчим зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.

Харин дээрх зээлээс хэдэн хүний зээл бүрэн хаагдаж, хэдэн хүн тэтгэврийн зээлтэй үлдэх талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. 

Холбоотой мэдээ