“Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 150.3 сая төгрөг зарцуулжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-17 16:29:25

Архангай /МОНЦАМЭ/. “Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөс 2017, 2018, 2019 онд нийт 150.3 сая төгрөгийг батлан зарцуулаад байна. Үүнээс төрийн өмчийн 30 сургууль, 33 цэцэрлэгийн багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад нийт 63.0 сая төгрөгийг зарцуулжээ.

Тухайлбал, Боловсрол, соёл, урлагийн газрын “Багшийн хөгжлийн төв”-ийг шалгалтын хариу засах програм хангамж болох Remark office OMR програм, ADF автомат цаас татагч бүхий өндөр хурдны скайнераар хангахад 6.0 сая төгрөгийг, Өгийнуур сумын сургуулийг сургалтын хэрэглэгдэхүүн, өнгөт принтер, хүүхдийн урлагийн хувцсаар хангахад 6.8 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

Мөн Эрдэнэмандал, Булган, Чулуут, Хангай, Батцэнгэл, Цэнхэр, Төвшрүүлэх, Ихтамир, Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4-р сургуулийн “Багш хөгжлийн төв”-ийг орон нутгийн төсвөөс тус бүр нь 4.0 сая нийт 48.0 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжөөр хангаж, багш хөгжлийн танхимыг шинэчлэн байгуулсан байна. 

Холбоотой мэдээ