"Монгол даатгал", "УИД"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-20 16:46:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт үнэт цаасны 5 удаагийн арилжаагаар, нийт 545.481.514.8 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 51 компанийн 6.718.763 ширхэг хувьцааг арилжив. Багцаар 5.376.345 ширхэг үнэт цаасыг 250.000.042.5 төгрөгөөр арилжаалсан байна.

Нэгдүгээр сарын 17-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.664.137.088.269 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19100.15 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.77 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Харин өнөөдөр, нэгдүгээр сарын 20-нд I, II, III ангиллын 20 ХК-ийн 33.384.775 төгрөгийн үнийн дүн бүхий 214.669 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол даатгал" (CHE+14.99%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +4.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" (MRX -9.17%) болон "Түмэн шувуут" ХК (TUM -3.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.4 хувиар өсөж,19177.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.668.267.647.930.47 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ