Хунтайж Харри эхнэр, хүүхэдтэйгээ хамт байхаар Канадыг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-21 11:39:35

ЛОНДОН. /Telegraph/. Хунтайж Харри өнгөрсөн даваа гарагийн орой Их Британийг орхиж, Канад руу явжээ. Канадад түүний гэргий Меган Маркл, хүү Арчи нар нь байгаа юм. Хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байхаар болсон тухайгаа хосууд өмнө нь мэдэгдсэн билээ. Түүнчлэн 8 сартай хүү Арчитайгаа хамт Канад руу нүүх хүсэлтэй байгаагаа Сассекскийн гүн болон гүнгийн авхай нар өмнө нь мэдэгдсэн тухай “Independent” сонин мэдээлсэн юм. 


Хунтайж Харри Их Британи- Африкийн хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад оролцож, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзсаныхаа дараа Канадыг зорьсон байна. Өмнө нь тэрбээр Хааны гэр бүлийн өндөр зэрэглэлийн гишүүдийг орхих тухай гэнэтийн шийдвэр гаргасандаа харамсаж буйгаа мөн илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ