Зам тээврийн ослын улмаас 2 иргэн нас баржээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-21 14:26:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас нийт ард иргэдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Тус аймагт он гарсаар 2 иргэн зам тээврийн ослын улмаас нас баржээ. Иргэд автомашин жолоодох эрхээ хасуулсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсны улмаас зам тээврийн осол гаргах, зорчигч иргэдийг хохироох тохиолдол гарсан байна. Хөвсгөл аймагт зам тээврийн ослоор 2018 онд 28, өнгөрсөн онд 26 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 2 тохиолдлоор буюу 7,1 хувиар буурсан байна гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээллээ. 

Холбоотой мэдээ