"Монгол даатгал", "Гермес центр"-ийн ханш өндөр өсөлттэй байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-01-21 18:00:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 21-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 769.019.391 төгрөгийн үнийн дүн бүхий 570.506 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол даатгал" (CHE+14.99%) болон "Гермес центр" ХК (HRM +8.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ханын материал" (HMK -14.55%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -8.47%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.32 хувиар буурч 19116.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.674.929.293.689.07 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ