Д.Трамп жиргээнийхээ тоогоор дээд амжилтаа эвджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-23 12:53:50

МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төрийн тэргүүний албан тушаалыг хашиж эхэлснээс хойшTwitter”-т нэг өдрийн дотор нийтэлсэн жиргээнийхээ тоогоор өөрийн тогтоосон дээд амжилтаа эвджээ.


Өмнөх удаад тэрбээр 12 дугаар сарын 12-нд 125 жиргээ “Twitter”-тээ оруулж дээд амжилт тогтоож байсан бол энэ удаад нийт 142 удаа жиргэсэн байна.

Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн 12 дугаар сард эрх мэдлээ урвуулан ашигласан, сенатын танхимын үйл ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр зүйл ангиар Д.Трампт итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлсэн юм. Итгэл үл үзүүлэх үйл явцыг зөвхөн Ардчилсан намын гишүүдийн саналаар эхлүүлсэн бол Бүгд Найрамдах намын гишүүдийн дийлэнх нь ерөнхийлөгчийг зөвтгөх бодолтой байжээ. Конгресс цэргийн тусламж үзүүлсний хариуд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс улс төрийн үйлчилгээ авахыг шаардсан хэмээн Ардчилсан намынхан Д.Трампыг буруутгаж байгаа юм. Д.Трамп үүнийг няцааж байгаа юм. 

Холбоотой мэдээ