Бангкокт агаарын бохирдлын улмаас сургуулиудын үйл ажиллагааг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-01-23 13:34:12

БАНГКОК. /Independent/. Тайландын нийслэл Бангкок хотын агаарын бохирдол эрүүл мэндэд “аюултай” түвшинд хүрсэнтэй холбогдуулан тус хот дахь 450 орчим сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.


“Бангкок хотод нэг шоо метр агаар дахь “PM 2.5” нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 78.3 микрограмм хүрсэн” гэж “AirVisual” агаарын чанарын судалгааны төв мэдээлсэн байна.


Сурагчид гэр сургуулийн хооронд автобусаар зорчихын тулд хүлээх, алхах зэргээр гадаад орчинд удаан хугацааг өнгөрүүлдэг тул агаарын бохирдлын хор уршигт илүү нэрвэгдэж болзошгүй гэж Бангкок хотын удирдлагууд үзжээ.


PM2.5” нь 2.5 микрометрээс жижиг хэмжээтэй тоосонцор бөгөөд нэг шоо метр агаар дахь уг тоосонцрын хэмжээ 10 микрограммаас хэтрэхгүй байх хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг байна.

Холбоотой мэдээ