“Зангараг” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-04-22 11:33:02

“Скай пирамид” продакшн, зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг”  адал явдалт, уянгын кино “Детектив фест” олон улсын наадамд шилдгээр тодорчээ.

Шилдэг адал явдалт, тулаант кино шалгаруулдаг “Детектив фест” олон улсын наадам энэ сарын 20-24-нд  ОХУ-ын Москва хотноо болж байна. 18 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадамд анх удаа монгол уран бүтээлчид бүтээлээ сорьжээ.

 “Зангараг” адал явдалт, уянгын кино нь өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болсон юм. Уг кинонд үзэн ядалт, өш хонзонд автахаар хүн хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүү ойртож буйгаа ухаардаггүйг өгүүлжээ.

Наадмын эхний шалгаруулалтад дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээл ирүүлснээс шилдэг 35-д тус кино тунаж шилдгээр шалгарсан байна.

Киноны гол дүрд жүжигчин П.Баттөр, Г.Алтангэрэл, Б.Батбаатар, Н.Мөнхсоёл, МУГЖ Ц.Төмөрхуяг, дүрүүдэд  Д.Дэлгэрсайхан, Т.Анар, Б.Баярмагнай, Д.Бямбацогт, Г.Золбоот, МУГЖ Ц.Төмөрбаатар, Е.Баярмагнай, Т.Мөнх-Эрдэнэ буюу реппер Gее нар тус тус тогложээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ