Монгол дахь Буддын шашны хөгжлийн талаар Британийн номын санд ярилцав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-24 13:41:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Британийн төв номын сан Буддын шашинтай холбоотой соёлын өвийг танилцуулах, номын санд хадгалагдаж буй шашны ном, судрыг нийтэд дэлгэн үзүүлэх 4 сарын аян зохион байгуулж буй.

Аяны хүрээнд Лондон дахь ЭСЯ-наас “Монголд буддын шашныг дахин сэргээсэн нь” үйл ажиллагааг Британийн төв номын санд энэ сарын 20-ны өдөр зохион байгуулав.

Энэхүү үйл ажиллагаанд “Дэчин Чойн Тавши Сүмбэрлэн” хийдийн тэргүүн лам Ц.Пүрэвдорж урилгаар оролцсон бөгөөд тэрээр Монголд бурхны шашин анх дэлгэрсэн түүх, түүний онцлогийн талаар болон Буддын шашныг 1990 оноос дахин сэргээсэн талаар уулзалт яриа хийв. Уулзалтад 100 гаруй гадны иргэн оролцож, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Ташрамд дурдахад, Британийн төв номын санд монгол хэлээрх нэлээд тооны гар бичмэл, ном бүтээл хадгалж байгаагаас "Арван түмэн шүлэгт ном”, " Бодь мөрийн зэрэг”, "Сонсоод ихэд тонилгогч нэрт хөлгөн судар”, "Чухал хэрэглэгч төгс утгын шастир оршвой”, "Хутагт ихэд тонилгогч зүгүүдээр дэлгэрсэн гашуудан гэмшихээр хилэнцийг арилгаад, бурхан болгон бүтээх тийн бөгөөд зохиосон нэрт их хөлгөн сударзэрэг буддын шашны ном, "Авах гээхийг ялгасан судар”, "Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж”, "Бигармижид хааны тууж”, "Цагаан өвгөн нэрт судар”, "Гал тахих судар”, "Дууны аймаг”, " Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгний толь” зэрэг хэл, утга зохиол, соёл, түүх, шашин, эмнэлгийн сонин содон ном хадгалагддаг байна.


Холбоотой мэдээ