Эрдэм шинжилгээний ажилтнуудад оюуны өмчийн эрхийг хамгаалах цогц сургалт явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-01-24 15:27:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА болон Оюуны өмчийн газар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  

Энэ хүрээнд талууд оюуны өмчийн соёлыг бүрдүүлэх, оюуны өмчийн тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудад оюуны өмчийн тухай болон оюуны өмчийн эрхийг хамгаалах, ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, зөрчлөөс сэргийлэх тухай цогц мэдлэг, чадварыг  олгох сургалт  зохион байгуулах юм.  

Цаашлаад судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах, оюуны өмчийн бүтээлийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих,  шинжлэх ухаан, технологи, инновац, оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн бодлогын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд хамтын ажиллагааны зорилго оршиж байгаа аж.  

            

Холбоотой мэдээ