Шинэ Зеландын бүх нийтийн сонгууль есдүгээр сард болно

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-01-29 12:55:08

ВЕЛЛИНГТОН. /Xinhua/. Шинэ Зеландын бүх нийтийн сонгууль ирэх есдүгээр сарын 19-нд болно гэж тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн мягмар гарагт мэдэгдсэн байна.


Шинэ Зеландад тулгарч буй урт хугацааны сорилтуудыг даван туулах, тогтвортой, хүчирхэг эдийн засагт тулгуурласан Засгийн газрын өнөөгийн бодлого болон миний удирдлагыг үргэлжлүүлэн дэмжихийг шинэ зеландчуудаас хүсэж байнагэж Ж.Ардерн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Ерөнхий сайд сонгуулийн товыг урьдчилан зарлахыг зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, ингэснээр Шинэ Зеландын ард иргэдийн ардчиллын үйл явцад оролцох, улс төрийн тодорхой байдлын түвшнийг ахиулах боломжийг нэмэгдүүлнэ гэж хэлсэн байна. 


С.Анужин

Холбоотой мэдээ