В.Бралушич ҮШБ-ийн дасгалжуулагчийг түр орлоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-29 12:57:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн түр орлон гүйцэтгэгчээр серб мэргэжилтэн Войслав Бралушичийг томилсныг мэдээллээ.


Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Германы мэргэжилтэн Ханс Майкл Вайссын гэрээний хугацаа дуусаж, өнгөрсөн 7 хоногт ажлаа хүлээлгэн өгсөн. Войслав Монголд найман жил ажиллаж байгаа дасгалжуулагч юм.


Тэрбээр анх 2011 онд Монголын “Дэрэн Сүмида” FC клубт ажиллаж эхэлжээ. Мөн 2012–2014 онд “Эрчим” FC, 2015–2018 онд “Дэрэн” болон 2015 онд Mонголын U16 шигшээ багийг тус тус дасгалжуулж байсан юм. 2019–2020 онд “Андууд Сити” ажиллаж байгаа аж.


Ташрамд дуулгахад, Войслав Бралушич Монголд ирэхээсээ өмнө 2003–2010 онд “Локомотив”-д /Белград/ ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ