Монгол улс БНХАУ-ын Ухань хотоос иргэдээ татлаа

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2020-02-01 13:23:44
https://www.facebook.com/chadraabal

БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монгол Улсын 31 оюутныг эх оронд нь авчрах үүрэгтэй "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц Улаанбаатарт өнөө өглөө "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Тусгай үүргийн онгоц өчигдөр орой 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн юм. Ийнхүү Ухань хотын хорионд ороод байсан Монгол Улсын 31 оюутан эх орондоо ирлээ.