Европ дахь хэвлэлийн эрх чөлөөний талаарх тогтоолыг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-29 14:23:39

СТРАСБУРГ. /РИА Новости/. Европын Зөвлөлийн парламентын чуулган мягмар гарагт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөө, Европ дахь сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлаарх маргаантай тогтоолыг баталжээ.


Баримт бичиг ОХУ-д тавьсан хэд хэдэн шаардлагыг агуулжээ. Түүнчлэн ОХУ сэтгүүлчдэд чиглэсэн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг даруй шийдвэрлэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд чиглэсэн ялгаварлан гадуурхлаа зогсоох, гадаадын агентуудын тухай хуулиа цуцлах ёстой хэмээн дурдсан байжээ. Гэсэн хэдий ч ОХУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдийн хавчин дарах явдлын талаарх баримт жишээг дурдаагүй байна.


Хэлэлцүүлгийн үеэр Оросын төлөөлөгчид тогтоолыг бодит байдалтай нийцнэ гэж үзээгүй учир эсэргүүцсэн байна. 

Холбоотой мэдээ