УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 24-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-30 19:02:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолыг баталлаа.


Тогтоолд УИХ-ын ээлжит сонгуулийг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх, санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 24 байхаар тусгажээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзжээ. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураав. 


Тогтоолыг батлах нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн хувь нь дэмжлээ.


УИХ-ын нэгдсэн чуулган цаг сунган хуралдаж байна.

Холбоотой мэдээ