Оёдлын үйлдвэрүүдэд амны хаалт хийхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-04 17:27:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар орон нутгийн оёдлын үйлдвэрүүдэд амны хаалт үйлдвэрлэхийг уриалав.

Тус аймгийн хэмжээнд амны хаалтны нөөц дууссан эрэлт ихтэй байгаа юм.  "Хөвсгөл иргэн"  компанийн Хөвсгөл Monline спорт хувцасны үйлдвэр орон нутагтаа өдөрт 400-500 ширхэг амны хаалт үйлдвэрлэж байгаа боловч иргэдийн хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байна. Иймээс оёдлын үйлдвэрүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай материалаар амны хаалт үйлдвэрлэхийг уриалав. Үйлдвэрүүдэд амны хаалтны чанар стандартын тухай мэдээлэл зөвлөгөө, чиглэл өгч хамтран ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ