УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-25 09:10:22

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэх юм.

Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр орж ирсэн байна. Цэц намын жагсаалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан. Иймд эл асуудлыг нам эвслийн бүлгүүд хэлэлцэх нь тодорхой байгаа юм.

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн бие даагчдын зөвлөлийн мэдээллийн цаг татан буугдаж байна. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын бүлэгт нэгдсэнээр энэ удаагийн парламент бие даагч гишүүнгүй болоод буй.

Б.Туул

Холбоотой мэдээ