Дархан-Уулын Худалдаа, аж үйлдвэрийн салбар танхим тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-06 16:35:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-д аймаг, орон нутгийн салбар танхимын удирдлагуудын тайлангийн хурал болж байна. 

Хурлаар салбар танхимууд өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2020 хийх ажлаа төлөвлөн, шинэ санал, санаачилгаа ярилцаж байна. Салбар танхимуудыг 2019 оны ажлаар дүгнэхэд Дархан-Уул аймгийн Танхим бизнес эрхлэгч нар, хувийн хэвшлийнхэнтэй илүү ойр, хамтарч ажилласан дүнгээр тэргүүллээ. 


Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ нь 21 аймагт салбар Танхимтай, орон нутгийн бизнес эрхлэгчдийг төлөөлөн ажилладаг юм. МҮХАҮТ өнгөрсөн жилээс эхлэн аймгуудын төр, захиргааны байгууллагатай хамтран, бизнес эрхлэгчдийг оролцуулсан Төр-хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл байгуулан ажиллаж байна. 

Б.Болд


Холбоотой мэдээ