Өвөрхангайд тусгаарласан иргэний шинжилгээний хариу маргааш гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-09 13:13:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарласан шинэ коронавирусний халдварын сэжигтэй оноштой иргэний ХӨСҮТ-т илгээсэн шинжилгээний хариу маргааш гарна гэж ЭМЯ өнөөдөр мэдэгдлээ.


Тухайн иргэн Эрээнхотоор дайрч Шилийн гол аймгаас Замын-Үүд боомтоор нэгдүгээр сарын 30-нд Монгол Улсад  орж иржээ. Энэ сарын 7-ны шөнө 10 гаруй хүний хамт нэг гэрт цугларан цагаан сарын бууз хийсэн байна. Өвчтөн дунд зэрэг халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй байгаа бөгөөд хамт байсан 10 гаруй хүнийг тандан судалж байна.


ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдөр 9.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 хүн байна.

Холбоотой мэдээ