Цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-02-12 19:08:26
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-наас Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цас орж, салхи нийт нутгаар 12-14м/с, зарим үед 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УАУОША-наас мэдээллээ.
15-ныг хүртэл хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Гурванбулаг, Жаргалант сумын нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, хээр талын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус байхыг мөн мэдээлэв. Харин говийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх юм байна.
Холбоотой мэдээ