Хонгор нутгийн 10 малчин Улсын аварга боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-02-12 19:17:03
Баянхонгор /МОНЦАМЭ/. 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн босгон дээр "Улсын аварга малчин"-аар Баянхонгор аймгаас 10 малчин тодорчээ. Тодруулбал,
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хоёрдугаар багийн малчин Б.Магвансүрэн
- Баян-Өндөр сумын Улаан үзүүрийн нэгдүгээр багийн малчин З.Батцоодол
- Баацагаан сумын оройн бууц хоёрдугаар багийн малчин Ж.Ганзориг
- Хүрээмарал сумын Норивлонгийн гуравдугаар багийн малчин А.Батдэлгэр
- Хүрээлмарал сумын Цорж дөрөвдүгээр багийн малчин С.Сумьяабазар
- Заг сумын Баянбулаг нэгдүгээр багийн Б.Лувсанбат
- Гурванбулаг сумын Хөвийн-Ам дөрөвдүгээр багийн малчин Д.Цэндсүрэн
- Баянлиг сумын Их баян дөрөвдүгээр багийн С.Банди
- Галуут сумын Мандалын тавдугаар багийн малчин Х.Амгаабазар
- Өлзийт сумын хоёрдугаар багийн малчин Б.Бат-Олдох нар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчны алдар хүндийг хүртсэн байна.
Холбоотой мэдээ