Дархлаажуулалтын талаар сумдын эмч, сувилагчдад сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 16:17:21

Өмнөговь аймгийн баруун бүсийн сумдын эмч эмнэлгийн ажилтан нарын бүсчилсэн сургалт өнөөдөр Сэврэй суманд боллоо.

"Дархлаажуулалт ба чанар" бүсчилсэн сургалтын зорилго нь вакцинжуулалтын ач холбогдол, ашиг тусыг иргэдэд хэрхэн хүргэж, бүрэн хамруулах талаар заавар зөвлөмж өгч байгаа юм. Энэхүү сургалтанд Өмнөговь аймгийн баруун бүсийн Гурвантэс, Сэврэй, Хүрмэн, Баяндалай, Ноён сумын эрүүл мэндийн төвүүдийн дарга нар болон дархлаажуулалт хариуцсан эмч, сувилагч 30 гаруй хүн оролцжээ. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалт хариуцсан мэргэжилтнүүд тухайн сургалтуудыг зохион байгуулсан юм байна.

Өмнөговь аймгийн хувьд дархлаажуулалт 98 хувьтай байгаа ажээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ