Сурагчдад зориулсан теле хичээлийг интеграц хэлбэрээр явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-02-14 15:05:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Монголын Телевизүүдийн холбооноос энэ сарын 17-21-нийг хүртэлх теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Сурагчдад илүү сонирхолтой байлгах үүднээс ирэх долоо хоногийн теле хичээлийг интеграц хэлбэрээр явуулах аж.
Интеграц хичээл гэдэг нь дээд, доод ангийн адил хичээлтэй нь залгамж холбоотойгоор заах, эсвэл тухайн ангийн бусад хичээлийн агуулгатай уялдуулан холбож заах арга зүй юм. /Тухайн агуулгыг хэд хэдэн багш хамтарч заана/
Интеграц хичээл нь суралцагчийн идэвхийг өрнүүлж, сурах арга барил олгодог д
авуу талтай. Аливаа ойлголт ухагдахууныг өргөн утгаар хүлээн авч нийлмэл мэдлэг чадвар олж авах боломж бүрдүүлэх аж.




 

 

Холбоотой мэдээ