“Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-02-14 15:32:13

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung” корпорацын захирлуудын зөвлөлийн дарга Ли Сан Хун үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд саад учруулсан хэргээр ял авсантай холбоотойгоор албан тушаалаасаа огцорлоо гэж “Yonhap” агентлаг компанийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, “Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн даргыг удахгүй томилно.


Ли Сан Хун үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт буруутай болох нь  2019 оны 12 дугаар сарын 17-нд тогтоогджээ. Түүнд 18 сар хорих ял оноосон байна. Энэ хэргээр “Samsung” компанийн нийтдээ 32 ажилтан шалгагдсан бөгөөд 26 нь буруутай болох нь тогтоогдсон байна. Гэм буруутай нь тогтоогдсон ажилтнууд үйлдвэрчний эвлэлүүдийн гишүүдийн нөлөөг нь хязгаарлахын тулд тэдний хувийн мэдээллийг ашиглахыг оролдсон байна.


Сүүлийн үед “Samsung” компанийн олон шилдэг менежер томоохон дуулиан шуугианд холбогдсон юм. Тухайлбал, 12 дугаар сарын 9-нд тус компанийн дэд ерөнхийлөгч болон өөр хоёр удирдлага санхүүгийн луйвар хийсэн хэргээр 1.5 жил хоригдох ял авжээ.


Холбоотой мэдээ