Юнител компани коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг үнэгүй түгээнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-18 11:07:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Үүрэн холбооны "Юнител" компани Баян-Өлгий аймгийн ард иргэдэд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг үнэгүй хүргэх боломжтой талаар компанийн тус аймаг дахь суурин төлөөлөгчийн газрын захирал С.Уалихан мэдэгдлээ.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавал, А.Камелият тэргүүтэй аймгийн Онцгой комиссын удирдлага болон гишүүд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг банк, харилцаа холбооны компаниуд, зочид буудал, зоогийн газрын төлөөлөлтэй уулзсан.

Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас, «Төв суурийн газруудад гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөөг бүх сувгаар түгээж байгаа ч хөдөөгийн  иргэдэд тэгш хүрэхгүй байгаа.

Тиймээс төвөөс алслагдсан нутагт амьдарч байгаа хүмүүст мессеж хэлбэрээр урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэхэд дэмжлэг үзүүлнэ үү» хэмээн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг компаниудын төлөөллүүдэд хүсэлт тавьсан юм.

Дээрх хүсэлтэд "Юнител"-ээс бусад компаниуд хараахан хариу өгөөгүй байна. 

Холбоотой мэдээ