Сант сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө баталлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-02-18 14:21:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Сант сумын ИТХ-аас “Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөг боловсруулах явцад иргэд болон аж ахуй нэгжүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, Монголын мэргэшсэн архитектуруудын “Мэргэжлийн зөвлөл”-ийн хурал, Барилга хот байгуулалтын яамны магадлангаар хянуулсан бөгөөд ерөнхий төлөвлөгөөг Орон нутгийн хөгжлийн сангийн 41,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  “Инженер геодези ХХК” гүйцэтгэхээр шалгараад байна.

Төлөвлөгөөнд спортын цогцолбор, бага сургууль, сумын алдартнуудын усан сан бүхий цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтуудыг өрнүүлэхээр тусгасан бөгөөд 2019-өөс 2049 он хүртэл 30 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Мөн суурьшлын шинэ бүсийг 100 га-д төлөвлөж, төрийн үйлчилгээний барилга, байгууламжийг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ