“COVID-19”-ээс сэргийлэхэд шаардлагатай зүйлээр дэмжин туслахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-18 16:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр АНУ-ын талаас коронавирусний халдвараас сэргийлэхэд шаардлагатай зүйлээр дэмжин туслахаа илэрхийлжээ.

Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, дэлхийн олон улсад тархаад байгаа коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэхэд салбар яам хэрхэн ажиллаж байгаа талаар санал солилцов.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон томуугийн өвчлөлийн талаар танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ, хоёр улсын байгуулж байсан гэрээний хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажил хийсэн байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчний эрт илрүүлэг, томуугийн вакцин зэрэг олон чиглэлд хамтран ажиллаж, үр дүнгээ өгч байгааг онцолсон юм.

 

Холбоотой мэдээ