Хөрөнгийн биржийн арилжаагаар 13 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-19 18:02:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 19-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 174 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2.5 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Мандал Даатгал" (MNDL+6.92%) болон "Оллоо" ХК (OLL+5.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс Чацаргана" (CHR-14.85%) болон "Адуунчулуун" ХК (ADL-9.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.66 хувиар өсөж, 19215.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.761.204.714.628.16 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ