"Хулгайн" гэх замаар зорчихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-24 14:13:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын мэдээгээр, ойрын өдрүүдэд цасаар шуурах төлөвтэй байна. Иймд "хулгайн" гэх тодотголтой замаар зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 


Шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр Сар шинийн баяраар Улаанбаатар хот руу орох гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг найман шалган нэвтрүүлэх товчоо болон шороон замаар нэвтэрдэг бүх замд ТЦГ, НЦГ-аас албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацааанд зөвхөн аймгуудын онцгой комиссын бичигтэй болон тусгай үүрэг гүйцэтгэж буй яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэх юм.


Хэрвээ хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон бол яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнээс түргэн, цагдаа, онцгой гэх мэт байгууллагын зардлыг гаргуулах юм. Тиймээс нийслэлийн иргэд та бүхэн төр засгийн гаргасан шийдвэр зөвлөмжийн дагуу Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэн өнгөрүүлэхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ