Төрийн шийдвэрээ хүндэтгэж байгаа иргэддээ талархал илэрхийлэв

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-24 17:53:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг зогсоосон төрийн шийдвэрийг иргэд хүндэтгэн ухамсартай хандаж буйд ЦЕГ, ОБЕГ, Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид талархал илэрхийлж байна. 


Шинэ коронавирусний халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 23-27-ны өдрийг  хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах, уул овоонд гарахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан билээ. Улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Ард иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хот хоорондын зорчихгүй, баярын өдрүүдэд гэр бүл, эрүүл мэндээ хамгаалж, цахимаар золгож иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэхийг Улсын онцгой комиссоос уриалж байна.

Холбоотой мэдээ