Амны хаалт, халуун хэмжигч хүртээмжтэй болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-02-28 12:12:33

Улаанбаатар/МОНЦАМЭ/. "COVID-19" халдварын талаар мэдээлэл гарч байсан эхэн үетэй харьцуулахад өнөөдрийн байдлаар амны хаалт болон халуун хэмжигчийн нийлүүлэлт нэмэгдэн хүртээмжтэй болжээ. 

Эмийн сангуудаас гадна дэлгүүр, супермаркетад амны хаалт худалдаж байгаа боловч үнэ янз бүр аж. Дэлгүүрүүдэд амны хаалтыг 1-3 мянган төгрөгөөр худалдаж байна. Энд ихэвчлэн даавуун амны хаалт байгаа юм. Харин эмийн сангуудад худалдаж буй зориулалтын амны хаалтууд 1-5 мянган төгрөгийн үнэтэй байна.


Зарим эмийн санд худалдаж буй амны хаалтны үнийн талаар мэдээллийг хүргэхэд:

  • Чингэлтэй дүүрэгт орших “Тун эрдэнэ фарма трейд" ХХК-ийн “Ахмадийн эмийн санд” даавуун амны хаалт -1600 төгрөг,
  • мөн Чингэлтэй дүүрэгт орших “Чигатуссин” эмийн санд нэг удаагийн даавуун, шүүлтүүртэй амны хаалт 1100-1600 төгрөг,
  • Хан-Уул дүүрэгт орших “Сентрал фарм” эмйн санд нэг удаагийн амны хаалт 1100-1200 төгрөг,
  • “Хонхондой” эмийн санд шүүлтүүртэй, даавуун амны хаалт 2800 төгрөг,
  • “Их шүүдэргэнэ ариунаа” эмийн санд  4500 төгрөг,
  • “Эрхэс туяа” эмийн санд А-100 БНСУ-ын амны хаалт 2500 төгрөг,
  • “Медсервис” эмийн санд шүүлтүүртэй амны хаалт 4600 төгрөгийн үнэтэй байна. 


Ташрамд дурдахад, ШӨХТГ амны хаалтыг хэт өндөр үнээр худалдаж байгаа талаар хэрэглэгч иргэдийн санал, гомдлыг 1800-1284 дугаарын утсаар хүлээн авч байгаа бөгөөд энэ талаар 9 эмийн сан, эм ханган нийлүүлэх бөөний 2 төвд шалгалт хийжээ. 

Манай улсад 2 компанийн үйлдвэрт амны хаалт үйлдвэрлэж байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх цех болон зарим аймаг, дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төв, оёдлын үйлдвэрт давуун амны хаалт хийн албан байгууллага, ААН-д нийлүүлж байна. 

Б.Содгэрэл

Гэрэл зургийг Б.Чадраабал, Т.Чимгээ


Холбоотой мэдээ