Б.Лхагвасүрэн: Банкуудын зээлийн хүүг Төв банк царцаах боломжгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монголбанк үүсээд буй нөхцөл байдлын үед авах арга хэмжээнийхээ талаар танилцуулсан байна. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ирэх сарын эхээр хуралдаж, бодлогын хүүг бууруулах эсэхийг шийдэх аж.
Мөнгөний бодлогын хүүг бууруулснаар банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирч, зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.
Түүнчлэн тэрбээр өндөржүүлсэн бэлэн байдлын үед банкуудын зээлийн хүүг царцаах хууль эрх зүйн боломж Төв банканд байхгүй гэдгийг хэлээд, энэ асуудлыг арилжааны банк болон харилцагч өөрсдөө гэрээгээ өөрчлөх замаар шийдвэрлэх боломжтойг онцлов.