Эх газрын Хятадад коронавирусний халдварын 427 шинэ тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-29 11:44:46

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад баасан гарагт “COVID-19” коронавирусний халдварын 427 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 47 хүн нас барсан талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс бямба гарагт мэдээлжээ.


Мөн баасан гарагт 2885 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо 288-аар буурч 7664 хүрсэн бол халдвар авсан байх магадлалтай 248 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.


Ингэснээр эх газрын Хятадад баасан гаргийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 79251 хүрч, 2835 хүн нас барж, 39002 хүн эмнэлгээс гарчээ.


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, халдвар авсан хүмүүстэй ойр байсан 658587 хүн тогтоогдсоноос 58233 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж.


Баасан гаргийн оройны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 94 тохиолдол, Макаод 10 тохиолдол, Тайваньд 34 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт 2, Тайваньд 1 хүн нас баржээ. Мөн Хонконгт 30, Макаод 8, Тайваньд 9 хүн эдгэрсэн байна. 

Холбоотой мэдээ