Өнгөрсөн 7 хоногт 497.636 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-02 15:06:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 2 удаагийн үнэт цаасны арилжаа явагдаж, нийт 34 компанийн 497.636 ширхэг хувьцаа 78.431.014.9 төгрөгөөр арилжив.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар "АПУ", "Монос хүнс", "Ард санхүүгийн нэгдэл", "Инвескор ББСБ", "Говь" ХК-ийн хувьцаа идэвхтэй арилжив.  Хоёрдогч зах зээлийн арилжаанд "Ард Секюритиз", "Райнос Эссэт менежемент Монгол", "Ти Ди Би капитал", "БиДиСек", "Голомт капитал" ХХК үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцов. 

2 дугаар сарын 28-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.747.141.923.579.9 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19163.12 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.71 хувиар буурав.


Холбоотой мэдээ