Рио де Жанейрогийн нисэх буудал 1 сая гаруй зорчигч хүлээн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-27 16:57:48

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Prensa Latina/. Бразилийн Иргэний нисэхийн ерөнхий газрын судалгаагаар наймдугаар сарын 22 бол 2016 оны Олимпийн наадамд үйлчлэх 10 гол нисэх онгоцны буудлуудын хамгийн их ачаалалтай өдөр байх бөгөөд эдгээр буудлууд ойролцоогоор 405 мянган зорчигч хүлээж авах тооцоо гарчээ.

Наймдугаар сарын 21-нд 206 орныг төлөөлөн 11 мянга орчим тамирчид оролцож, 2 долоо хоног орчим үргэлжлэх дэлхийн спортын хамгийн том наадам болох Олимпын тоглолтын хаалтын ажиллагааны өдөр тохиож байгаа юм.

Олимпын наадмын зочдод Бразилын 39 нисэх онгоцны буудал үйлчлэх бөгөөд эдгээр буудлууд нь уралдаан тэмцээн зохиогдох хотуудаас 200 километрийн тойрогт байрлах ажээ.

Рио Де Жанейрогийн нисэх буудал л гэхэд тамирчид, төлөөлөгчид болон жуулчид зэрэг бараг 1 сая гаруй хүнийг хүлээн авч үйлчилгээний ажилтнууд нь 4 сая 700 мянга орчим чемодан зөөх юм байна.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ